Нүдний шилтэй хүн бүхэн ухаантай байдаггүй. Нүдний шилгүй хэрнээ ухаантай нэг хүн надад дараах үгийг хэлсэн юм. ”Эрсэн зүйл ямагт хамгийн сүүлд олддог” гэж.
Эрж эрж, магадгүй хамгийн сүүлд олдсон болохоор би бүсгүйдээ маш их хайртай байдаг юм. Бас яг над шиг царайтай, яг өөр шигээ зантай хүүхдүүд төрүүлж өгсөнд нь би тэдний ээжид хязгааргүй хайртай. Энэ бүхэн анх юунаас эхэлснийг эхлээд өгүүлье. Би үргэлж ямар нэгэн зүйлийг эрж хайж явдаг хүүхэд байлаа. Том болсон хойно ч энэ зуршил маань хэвээр үлдсэн. Ер нь төрөл бүрийн юм олсон доо. Энэ эмэгтэй миний олсон зүйлсээс хамгийн сайхан нь гэдэгтэй одоо ч, хожим ч санал нийлнэ. Эмэгтэйгээ олсны дараа тэр миний үгэнд орохгүй их зовоосон. Хамгийн гол нь надад итгэхгүй байсан юм. Хэдий дургүй ч би түүнд зориулан дуулж, бүжиглэж өгч байлаа. Бас нүдний шил зүүдэг болсон юм. Бага зэрэг ухаантай хүн гэсэн сэтгэгдэл төрүүлэх гэснийх. Бас их зовж байж зөндөө олон алмаазан шигтгээтэй үгсийг түүнд зориулан хаанаас ч билээ олж өгснөө санаж байна. Тэр тэдгээр үгсийг дэрээ задлаад дотор нь хийсэн, түүнийгээ дэрлээд унтдаг юм. Шөнө тэдгээр үгс нь амилаад зүүдэнд нь олон сайхан авиа гаргадаг гэсэн.
Showing posts with label Өгүүллэг. Show all posts
Showing posts with label Өгүүллэг. Show all posts
Tuesday, January 15, 2013
Monday, October 10, 2011
Л.Өлзийтөгс. Хүүхэлдэйн үс
Сойзон самаа ухасхийн авсан Өнөрөө цочин зогтусав. Самыг битүү ороож ширэлдсэн шав шар үс. Өнөрөө мэл гайхан, өөрийн эрхгүй толь руугаа харав.Өө тэгэлгүй яахав, үс нь урьдын адил хар, тас хар, тэр ч бүү хэл өглөөний нар туссан толин дотор хөх туяатай харагдана.
Хүмүүс бүгд түүний үсний өнгийг гайхдаг.
- Чи чинь хөх сор тавиулчихсан юм уу даа, наранд ямар хар харагдаж байна аа?
- Яг парик шиг юм аа!
- Ингэхэд чи аль үсчинд ордог юм бэ?
Харин Өнөрөө энэ бүхнийг магтаал гэж хүлээж авна.
- Байгаа нь л энэ!
- Парик гэдэг юмыг чинь барьж ч үзээгүй!
- Тэр үсчний газрыг аав ээжээс минь л асуугаарай!
Өнөрөө самаа барьсан чигтээ орон дээрээ лагхийн суув. Юун шар үс вэ?

Subscribe to:
Posts (Atom)