Showing posts with label Д.Урианхай. Show all posts
Showing posts with label Д.Урианхай. Show all posts

Thursday, January 19, 2012

Дамдинсүрэнгийн Урианхай


Гунихруу талын элгэнд ганц шувуу эргэх нь ч уйлах шиг Гадаа жалгын эхэнд чөдөртэй морь үүрсэх нь уйлах шиг... Монголын яруу найрагт Дамдинсүрэнгийн Урианхай хэмээх нэгэн ертөнц бий. Хэлхгэр дээл өмсчихөөд, сахал үсээ цантуулан алхаж яваа нь Улаанбаатарын өвлийг чимдэг.

Thursday, October 6, 2011

Урианхай абугайн “Огтлолцохуй”-гаас төрсөн гуйвшгүй гурван бодол

Зохиолч, яруу найрагч П.Батхуяг
 (Яруу найрагч Д.Урианхайн “Огтлолцохуй” түүврийн тухай )
Хүний хувь тавилан өөрөө бөөн “огтлолцоон” билээ. Тиймгүйсэн бол ямар ч сонирхол татахааргүй зүйл байхсан. Сонирхол татаад байгаа чанар нь арга билиг, хэв ёс, зохист чанарын аль алин биш. Ердөө галаас гал үүсэж болно. Харин галаас ус гаргах ямар ч боломжгүй. Уснаас ч гал гарахгүй жамгүй. Үнэндээ гал ус мэт түмэн харшилдааныг  өөр дээр огтлолцуулсан энэ амьдрал ”үнэн агуу” юм.  Энэ агуу чанар нь “амьдралыг” асар их “өөд” нь татаж байгааг хэн хүнгүй мэддэг ч олж анзаардаг нь даанч цөөхөн. Тийм цөөхөн хүмүүсийн нэг нь хорвоо ертөнц хийгээд эх орон, цаг хугацаа, мөн өөртөө өөртэйгээ огтлолцсон дотоод “гүн бодролуудаа”гадаад ертөнцтэй хуваалцахыг хүссэн байна. 

Д.Урианхай: Тэр намайг насан турш минь туршаад л, тоглоод л, амар заяа үзүүлэхгүй оролдоод л байгаа “амьтан”


Еншөөбүү Улаан Ямаат Дамдинсүрэнгийн Урианхай… Яруу найрагчаас яруу найргийн омогшил, нийгмийн эмзэглэл, тэмүүлэл, өөрчлөлт, шинэчлэлтийн уур амьсгал, дэврүүн зан, итгэл, үнэмшил, хүсэл мөрөөдөл, сэтгэл санааны эмзэглэл, хэлбэлзлэл, онол сэтгэлгээний эргэцүүлэл гээд юм бүхнийг нь шүүрдэн авч уншигчиддаа яг байгаа байдлаар нь буюу өнгө будагтай нь хамт хүргэхийг зорилоо. Тэрбээр “Бодь сэтгэл, эв хамт ёс” ганцаарчилсан хөдөлгөөний үзлээр Монголын нийгмийн сэтгэлгээг гэгээрүүлж, хүнлэг, нигүүлсэнгүй ёс суртахуунтай болгох гэж зүтгэдэг нэгэн билээ. Оюун санааны үр өгөөж, бясалгал, гүн ухаан, шинжлэх ухааны үзэл, ойлголт, аргачлал, бодит амьдрал, эш онолын эрэл гэх мэт олон асуудлын дунд хөвөрч, уран бүтээлээ туурвидаг нь түүний онцлог. Сэтгүүлч миний энэ бүтээлийг Д. Урианхай гуай “Сэтгүүлзүйн хөрөг ярилцлагын эхлэл тавигдлаа” гэж магтсанд баярлаж байгаагаа нуух юун. Д.Урианхай гуайн дүгнэснээр ярилцлагаас түүний хөрөг бүрэн дүүрэн харагдана гэсэн. Ингээд уран бүтээлийнхээ үргэлжлэлээр бодь сэтгэлгээ зорчдог номын их хүн Монголын Философийн холбооны тэргүүлэгч гишүүн Д.Урианхайтай хийсэн ярилцпагынхаа эхний хэсгийг толилуулъя.