Showing posts with label Л.Өлзийтөгс. Show all posts
Showing posts with label Л.Өлзийтөгс. Show all posts

Friday, October 14, 2011

Би цэв цэнхэр атлаа

Би цэв цэнхэр атлаа
БИ цэг цэг цэг атлаа
Би үүлнээс ч илүү үүл, уснаас ч илүү ус, үл баригдахуй атлаа
Би салхины бие, шувууны нисэлт, өвлийн тэсгим жавар атлаа
Би хязгааргүй, хайрын биелэл атлаа
Биеэр минь дүүрэн ертөнц, нүдээр минь дүүрэн тэнгэр атлаа
Цаг хугацаа хаана оршдогийг ганцаарханаа мэддэг атлаа
Цасны ширхэг бүрийг нэрлэж чаддаг атлаа
Гайхамшигт, гүн нууцлаг амьралаас айдаггүй мөртлөө
Галд гараа дүрэхээс буцдаггүй атлаа
Ганцхан чиний л өмнө үл дүрэлзэн гэрлээ хумьж
Гарт чинь буй сарнай адил нам гүмхэн юунд бөхийнө вэ

Monday, October 10, 2011

Л.Өлзийтөгс. Хүүхэлдэйн үс


Сойзон самаа ухасхийн авсан Өнөрөө цочин зогтусав. Самыг битүү ороож ширэлдсэн шав шар үс. Өнөрөө мэл гайхан, өөрийн эрхгүй толь руугаа харав.Өө тэгэлгүй яахав, үс нь урьдын адил хар, тас хар, тэр ч бүү хэл өглөөний нар туссан толин дотор хөх туяатай харагдана.
Хүмүүс бүгд түүний үсний өнгийг гайхдаг.
- Чи чинь хөх сор тавиулчихсан юм уу даа, наранд ямар хар харагдаж байна аа?
- Яг парик шиг юм аа!
- Ингэхэд чи аль үсчинд ордог юм бэ?
Харин Өнөрөө энэ бүхнийг магтаал гэж хүлээж авна.
- Байгаа нь л энэ!
- Парик гэдэг юмыг чинь барьж ч үзээгүй!
- Тэр үсчний газрыг аав ээжээс минь л асуугаарай!
Өнөрөө самаа барьсан чигтээ орон дээрээ лагхийн суув. Юун шар үс вэ?

Friday, October 7, 2011

Яруу найрагч Л.Өлзийтөгс

Монголын яруу найргийн хойморт даруухан гялтайх энэ хадагтай хүрч халдахад тун ч “холын хүн”. Гайхалтай нь энгийн тэр чихэндээ ээмэг ч үгүй, гартаа бөгж ч үгүй, нүүрэндээ будаг ч үгүй. Брэндний гоёлоос илүү өөрөө “брэнд” байхыг хүсдэг нь түүний илэрхийлэл. Моодны ертөн…цийн тулгалтыг оошоодоггүй, өөрийнхөөрөө байх дуртайгаа найрагч хадагтай Л.Өлзийтөгс сонирхуулав.

Friday, September 23, 2011

Л.Өлзийтөгс: Боломж л байвал гэрээс гарахгүй юмсан

-Үсний тань засалт гоё зохих юм. Арван хэдэн жилийн өмнө телевизээр гарахдаа яг л ийм үстэй байсан?
-Аа, энэ үү… Намайг дунд сургуулийн зургадугаар ангид байхад л эгч анх ингэж засаж өгсөн. Бараг 20 жил яг энэ хэвээрээ л байгаа юм. Эгч царай муутай дүүгээ хөөрхөн болгох гэж хичээсэн шиг байгаа юм. Хүүхэд байхдаа ч, хүүхэн болоод ч энэнээс өөр хэв маягт дурласангүй. Ер нь би гоо сайхны элдэв моод янзыг тэгтэл шохоорхоод байдаггүй. Гадаад байдал гэдэг миний хувьд тийм ч чухал зүйл биш дээ.