Зэн-буддизмыг монголчууд эртнээс сайн мэднэ. Элдвийн ном сударт шүтэхгүй, тогтсон ёс горимд хашигдахгүй, нэг л үзлийг хөдөлбөргүй баримтлахгүй байх зэрэг зарчим нь Нагаржунайн төв үзэлтэй агаар нэг. Хорвоо ертөнцийг "тийм" ба "үгүй" гэх хэтийдсэн үзлээр бус, харин "тийм ч бус, үгүй ч бус, гагцхүү тийм үгүйн тэнцүү хувиар шүтэн барилдсан" гэдэг хоосон чанарын тухай үзэлөнөөдөр ч дэвшилтэт үзэл юм. Зэн гэдэг япон дуудлага бөгөөд түвдээр дьян, хятадаар чань, монголоор даяан гэдэг. Даяан хийхийн гол утга учир нь дотоод ертөнц рүүгээ маш гүнзгий нэвтэрч, төрөлх мөн чанараа таних, түүгээрээ дамжуулан хорвоогийн утгыг олж сэрэх явдал. Хорвоогийн утга учир юу болохыг сэрж танина гэдэг бол гэгээрэл билээ.
Wednesday, December 7, 2011
Wednesday, November 16, 2011
Б.Ринчен гуай ч, Ц.Дамдинсvрэн гуай ч шоронгоос гарч ирснээсээ хойш зохиол бичээгvй
Шинжлэх ухааны доктор, профессор Ч.Билигсайхантай хєєрєлдлєє. Б.Ринчен гуай ч, Ц.Дамдинсvрэн гуай ч шоронгоос гарч ирснээсээ хойш зохиол бичээгvй Монголчуудад дээхэн vед зохиолч гэхээр билиг авьяастай, ер бишийн хvн гэж ойлгодог байсан. Уран зохиол, зохиолч гэдэг бол нийлмэл ойлголт. Харин XX зуун гарч, Европын соёл дорно дахинд нэвтэрчуран зохиол єрх тусгаарласан. Тэгэхдээ Оросын уран зохиолыг дагах маягаар хєгжиж, 1921-1991 он хvртэлх 80 шахам жилийн хугацаанд уранзохиолыг "дэглэсэн" байдалтай байлаа. Уг нь Монгол уран зохиол урьд нь огт тийм байгаагvй юм. Нэг талдаа эрдэм шинжилгээний, нєгєєтэйгvvр хvний оюун ухааны, далд мэдрэмжийн шинжтэй байсан. Гэтэл социализмын жилvvдэд "социалист реализм" гэдгийг томъёолоод юм бvхнийг vзэл сурталжуулаад эхэлсэн. Энэ vед тєрсєн авьяастнууд маш хvнд амьдралыг туулсан даа. Д.Нацагдорж л гэхэд хавчигдан зовж гучин хэдхэн насалсан. Тэр 37 онд их баривчилгаа эхлэхээс хоёр гурван сарын ємнє "Би энд байх юм бол хамгийн тvрvvнд баригдана. Тийм учраас архи уугаад тэнэж явъя даа. Архи уугаад гудамжинд тэнэж яваа хvнийг ямар хvн гэж тоож барьж авах юм" гэсэн байдаг. Тэгээд л архи ууж эхэлсэн. Гэсэн ч баривчлах гэж оролдоод л байсан юм билээ. |
Friday, October 14, 2011
Г.Аюурзана: Би шагнал бодож явдаг хүн биш
Энэ ярилцлагын өмнөтгөлд юу бичихээ үнэхээр мэдэхгүй байна. Мэдэхгүй гэж хэлсэнд уучлаарай. Энэ хүний номыг уншдаг, үзэл бодол, амьдралыг нь сонирхдог хүмүүс олон бий. Тэдний өмнөөс чадах ядахаараа л хэдэн асуулт тавилаа. Цааргалж, дургүйцээгүй Аюур ахад баярлалаа.
-Таныг саяхан нэг тэмцээн билүү уулзалт, цуглаанд яваад ирсэн гэж дуулсан. Энэ талаараа ярихгүй юу. Нөгөө жил бүр очдог Айовагийн их сургууль руугаа яваад ирсэн үү, эсвэл...
-Аа, Македонд болдог Struga Poetry Evenings хэмээх яруу найргийн их наадамд явсан тухай “Өдрийн сонин”-д тэмдэглэл нийтлүүлснийг хэлж байх шиг байна. Олон улсын шүлгийн тэмцээн гэж байхгүй шүү дээ. Янз янзын хэлтэй яруу найрагчид уралдаад, нэг нь түрүүлж байвал ёстой онигоо болох байлгүй.

Би цэв цэнхэр атлаа
Би цэв цэнхэр атлаа
БИ цэг цэг цэг атлаа
Би үүлнээс ч илүү үүл, уснаас ч илүү ус, үл баригдахуй атлаа
Би салхины бие, шувууны нисэлт, өвлийн тэсгим жавар атлаа
Би хязгааргүй, хайрын биелэл атлаа
Биеэр минь дүүрэн ертөнц, нүдээр минь дүүрэн тэнгэр атлаа
Цаг хугацаа хаана оршдогийг ганцаарханаа мэддэг атлаа
Цасны ширхэг бүрийг нэрлэж чаддаг атлаа
Гайхамшигт, гүн нууцлаг амьралаас айдаггүй мөртлөө
Галд гараа дүрэхээс буцдаггүй атлаа
Ганцхан чиний л өмнө үл дүрэлзэн гэрлээ хумьж
Гарт чинь буй сарнай адил нам гүмхэн юунд бөхийнө вэ

Шинэ дээл шиг сэтгэлд дасаагүй Галсансүхийн шүлгүүд
Өмнө нь Б.Галсансүхийн шүлгүүдийг янз бүрийн үед тасархай тасархай байдлаар нь сониноос голдуу уншиж гайхахдаа гайхаж, бахдахдаа бахдаж явлаа. Шинэ гарсан номыг нь сая бүрэн бүтнээр нь уншив. Түүний бүтээлийг учиргүй муулж голсон, эсвэл үеийнхэн нь голдуу ам булаалдан шагшин магтах тэр үе ард хоцорч байна. Сая л зайнаас үнэлж цэгнэж, бодож дүгнэх боломжтой болов. Тэрбээр Монголын хамгийн, эрэлттэй, ерөөс шинэ хуучин зууны зааг дээр гарч ирэх л үедээ гарч ирж байгаа зүй тогтолт үзэгдэл ажээ. Социализм нуран унаж капитализм гарч ирэх торгон заагт Монголын уран сайхны сэтгэлгээний зөрчил ээдрээтэй энэ үед малчин нүүдэлчний сэтгэлгээ, суурьшлыг шохоорхох олны сонирхол дундаас түүний шүлгүүд амилав. Эзэн Чингисийн өлгий нутгаас, буриад монгол хольцолдмол тийм сонин ахуйгаас эгзэгтэй, эргэлзээтэй энэ үед чухам л Галсансүх л гарах байжээ. Тэр их сонин хүн. Бас их зөрчилтэй. Буддизм Христосын хосолмол шүтлэгт өнөөгийн монгол ахуй, цэвэр дорны орон мөртөө европ сэтгэлгээ, соёлыг оюун санааны эх болгосон энэ л монгол оронд түүний ертөнцийг үзэх үзэл бүрэлдсэн нь илт. Монголчуудын агуу ихийн сэтгэлгээ, үндэсний үзлийн ихэмсэглэл, ядуу ахуй, даржин амьдрал зэрэг зэрэг илрэн гарсан энэ үед тэр яах аргагүй цаг үеийнхээ хүү нь болон төрсөн яруу найрагч юм. Дээр дурдсан бүх шинж түүнд тэнцүүхэн хослон цогцолжээ. Төрсөн цаг үеийнхээ жинхэнэ хүү нь болсон Галсансүх Монголын амьдралын гайхамшигтай, эмгэнэлтэйн давлагаан дунд өнөөгийн Монголын тэргүүн шүлэгч болж чадсан байна.
Г.Аюурзана - Философийн шvлгvvд
1990-ээд оны эхэн үеэр багагүй шуугиан тарьж байсан “Хүрээ хөвгүүд” бүлгэмийнхэн сэтгэлгээний эрэл хайгуул хийсэн өвөрмөц бичлэгүүдээрээ тухайн нийгмийн цөөнхи сэхээтнүүдийн сонирхолыг асар татаж байжээ.
Ингээд Хүрээ хөвгүүдийг үүсгэн байгуулагчийн нэг Г.Аюурзаны Философийн шүлгүүдээр цувралаа төгсгөе.
“Хорвоо ертөнцийг миний нүдээр ажиж чадах хэн нэгнийг би хүлээдэг...” Г.Аюурзана
Ингээд Хүрээ хөвгүүдийг үүсгэн байгуулагчийн нэг Г.Аюурзаны Философийн шүлгүүдээр цувралаа төгсгөе.
“Хорвоо ертөнцийг миний нүдээр ажиж чадах хэн нэгнийг би хүлээдэг...” Г.Аюурзана
Monday, October 10, 2011
Л.Өлзийтөгс. Хүүхэлдэйн үс
Сойзон самаа ухасхийн авсан Өнөрөө цочин зогтусав. Самыг битүү ороож ширэлдсэн шав шар үс. Өнөрөө мэл гайхан, өөрийн эрхгүй толь руугаа харав.Өө тэгэлгүй яахав, үс нь урьдын адил хар, тас хар, тэр ч бүү хэл өглөөний нар туссан толин дотор хөх туяатай харагдана.
Хүмүүс бүгд түүний үсний өнгийг гайхдаг.
- Чи чинь хөх сор тавиулчихсан юм уу даа, наранд ямар хар харагдаж байна аа?
- Яг парик шиг юм аа!
- Ингэхэд чи аль үсчинд ордог юм бэ?
Харин Өнөрөө энэ бүхнийг магтаал гэж хүлээж авна.
- Байгаа нь л энэ!
- Парик гэдэг юмыг чинь барьж ч үзээгүй!
- Тэр үсчний газрыг аав ээжээс минь л асуугаарай!
Өнөрөө самаа барьсан чигтээ орон дээрээ лагхийн суув. Юун шар үс вэ?

Friday, October 7, 2011
Яруу найрагч Л.Өлзийтөгс
Монголын яруу найргийн хойморт даруухан гялтайх энэ хадагтай хүрч халдахад тун ч “холын хүн”. Гайхалтай нь энгийн тэр чихэндээ ээмэг ч үгүй, гартаа бөгж ч үгүй, нүүрэндээ будаг ч үгүй. Брэндний гоёлоос илүү өөрөө “брэнд” байхыг хүсдэг нь түүний илэрхийлэл. Моодны ертөн…цийн тулгалтыг оошоодоггүй, өөрийнхөөрөө байх дуртайгаа найрагч хадагтай Л.Өлзийтөгс сонирхуулав.
Thursday, October 6, 2011
Урианхай абугайн “Огтлолцохуй”-гаас төрсөн гуйвшгүй гурван бодол
Зохиолч, яруу найрагч П.Батхуяг
(Яруу найрагч Д.Урианхайн “Огтлолцохуй” түүврийн тухай )
Хүний хувь тавилан өөрөө бөөн “огтлолцоон” билээ. Тиймгүйсэн бол ямар ч сонирхол татахааргүй зүйл байхсан. Сонирхол татаад байгаа чанар нь арга билиг, хэв ёс, зохист чанарын аль алин биш. Ердөө галаас гал үүсэж болно. Харин галаас ус гаргах ямар ч боломжгүй. Уснаас ч гал гарахгүй жамгүй. Үнэндээ гал ус мэт түмэн харшилдааныг өөр дээр огтлолцуулсан энэ амьдрал ”үнэн агуу” юм. Энэ агуу чанар нь “амьдралыг” асар их “өөд” нь татаж байгааг хэн хүнгүй мэддэг ч олж анзаардаг нь даанч цөөхөн. Тийм цөөхөн хүмүүсийн нэг нь хорвоо ертөнц хийгээд эх орон, цаг хугацаа, мөн өөртөө өөртэйгээ огтлолцсон дотоод “гүн бодролуудаа”гадаад ертөнцтэй хуваалцахыг хүссэн байна.

Д.Урианхай: Тэр намайг насан турш минь туршаад л, тоглоод л, амар заяа үзүүлэхгүй оролдоод л байгаа “амьтан”
Еншөөбүү Улаан Ямаат Дамдинсүрэнгийн Урианхай… Яруу найрагчаас яруу найргийн омогшил, нийгмийн эмзэглэл, тэмүүлэл, өөрчлөлт, шинэчлэлтийн уур амьсгал, дэврүүн зан, итгэл, үнэмшил, хүсэл мөрөөдөл, сэтгэл санааны эмзэглэл, хэлбэлзлэл, онол сэтгэлгээний эргэцүүлэл гээд юм бүхнийг нь шүүрдэн авч уншигчиддаа яг байгаа байдлаар нь буюу өнгө будагтай нь хамт хүргэхийг зорилоо. Тэрбээр “Бодь сэтгэл, эв хамт ёс” ганцаарчилсан хөдөлгөөний үзлээр Монголын нийгмийн сэтгэлгээг гэгээрүүлж, хүнлэг, нигүүлсэнгүй ёс суртахуунтай болгох гэж зүтгэдэг нэгэн билээ. Оюун санааны үр өгөөж, бясалгал, гүн ухаан, шинжлэх ухааны үзэл, ойлголт, аргачлал, бодит амьдрал, эш онолын эрэл гэх мэт олон асуудлын дунд хөвөрч, уран бүтээлээ туурвидаг нь түүний онцлог. Сэтгүүлч миний энэ бүтээлийг Д. Урианхай гуай “Сэтгүүлзүйн хөрөг ярилцлагын эхлэл тавигдлаа” гэж магтсанд баярлаж байгаагаа нуух юун. Д.Урианхай гуайн дүгнэснээр ярилцлагаас түүний хөрөг бүрэн дүүрэн харагдана гэсэн. Ингээд уран бүтээлийнхээ үргэлжлэлээр бодь сэтгэлгээ зорчдог номын их хүн Монголын Философийн холбооны тэргүүлэгч гишүүн Д.Урианхайтай хийсэн ярилцпагынхаа эхний хэсгийг толилуулъя.
Friday, September 23, 2011
Л.Өлзийтөгс: Боломж л байвал гэрээс гарахгүй юмсан
-Үсний тань засалт гоё зохих юм. Арван хэдэн жилийн өмнө телевизээр гарахдаа яг л ийм үстэй байсан?
-Аа, энэ үү… Намайг дунд сургуулийн зургадугаар ангид байхад л эгч анх ингэж засаж өгсөн. Бараг 20 жил яг энэ хэвээрээ л байгаа юм. Эгч царай муутай дүүгээ хөөрхөн болгох гэж хичээсэн шиг байгаа юм. Хүүхэд байхдаа ч, хүүхэн болоод ч энэнээс өөр хэв маягт дурласангүй. Ер нь би гоо сайхны элдэв моод янзыг тэгтэл шохоорхоод байдаггүй. Гадаад байдал гэдэг миний хувьд тийм ч чухал зүйл биш дээ.

Г.Аюурзана:Дахин дахин эргэж уншдаг ном гэж надад байхгүй
Зохиолч, орчуулагч Гун-Аажавын Аюурзанатай ярилцлаа. Тэрээр хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн цолооор шагнагдсан юм.
Монголын топ 5 найрагч
Олхонуд Д.Баярхүү хэмээгч эрхэм “Цаг төр” сэтгүүлд бичсэн нийтлэлдээ “Урлаг, утга зохиол нь хөгжиж байгаа орон сөнөдөг” хэмээн айлджээ. Тэр эрхмийнхээр бол, манай урлаг, утга зохиол маш сайн түвшинд хүрчихээд, чухам түүнээс болоод л төр засгийн эрхэнд байгаа нөхөд маань мангуурч, хамаг хөрс шороогоо сэндийчиж гол мөрдөө ширгээж, авлига шуналд автаж, ард түмнээ туйлдуулаад байгаа бололтой юм аа.“Хүн мэдэхгүй юмныхаа дайсан” гэж нэг айхтар голч үг бий. Урлаг, утга зохиолыг мэргэжлийн түвшинд нь хардаг хүнд бол манай соёл урлаг улсаа сөнөөхөд хүртлээ айхтар хөгжсөн юм даанч байхгүй. Долоо хоног бүр нийтийн дууны шинэ хит гараад, орой бүр хошин шоу тоглогдоод, энд тэнд тайзны шүлэгчид концерт тоглоод байхаар Д.Баярхүү гуай урлагийн хөгжил оргилдоо хүрч байна гэж ойлгосон бололтой. Харамсалтай нь, доод масст зориулагдсан, мөнгөний шоу л олшроод байгаагаас биш, жинхэнэ урлаг маань ёстой л сөнөчихөөд байна. Тэгээд ч хэрэв зээ дээд урлаг маань хөгжиж байсан сан бол, юун улсынхаа нүүр царайг гутаах, харин ч сэндийлж хаясан газар шорооноос илүү Монголын нэрийг дэлхийд мандуулах байлаа.
Subscribe to:
Posts (Atom)