Friday, October 7, 2011

Яруу найрагч Л.Өлзийтөгс

Монголын яруу найргийн хойморт даруухан гялтайх энэ хадагтай хүрч халдахад тун ч “холын хүн”. Гайхалтай нь энгийн тэр чихэндээ ээмэг ч үгүй, гартаа бөгж ч үгүй, нүүрэндээ будаг ч үгүй. Брэндний гоёлоос илүү өөрөө “брэнд” байхыг хүсдэг нь түүний илэрхийлэл. Моодны ертөн…цийн тулгалтыг оошоодоггүй, өөрийнхөөрөө байх дуртайгаа найрагч хадагтай Л.Өлзийтөгс сонирхуулав.
Л.Өлзийтөгсийн нэг өдер хэрхэн өнгөрдөг вэ? Нэг өдрийн ажлаа манай  уншигчдад сонирхуулаач?
-Ихэнх хүнийхээс өөр өө. Хүмүүсийг унтаж байхад ажиллаж, ажиллаж байхад нь амарч байдаг. Надад өдрийн нарийн дэглэм, ягштал тогтоосон цаг төлөвлөлт энэ тэр байхгүй ээ. Бүхнийг өөрийн дураар хийдэг. Зарим шөнө огт унтдаггүй. Заримдаа өдөржин ном уншаад юу ч хийдэггүй. Харин заримдаа бол учиргүй халамжтай ээж, эхнэр болж хувирдаг. Заримдаа бол тэднийгээ таг мартчихдаг. Тийм болохоор, яг ийм тийм гэж нарийн эураглан хэлэх аргагүй л дээ.
-Яруу найрагч бүсгүйн бага нас хаана өнгөрсөн бэ? Бодвол багаасаа л шүлэг найраг оролдож эхэлсэн байх?

-Дарханд төрж өссөн. Багадаа шүлгээс хол байсаан. Номонд дуртай ч, уншиж байсан роман дотор шүлгийн хэсэг гараад ирвэл алгасаад хуудсыг нь эргүүлчихдэг, шүлгэнд дургүй хүүхэд явсан. Анхны шүлгээ 5-р ангидаа бичээд таг мартчихсан, хожим бүүр 9-р ангиасаа л яруу найрагт дурлан, оролдож хэлсэн дээ.

-Таны авъяас удмынх уу?
-Манай удамд шүлэг бичдэг хүн байгаагүй. Аав ээж хрёр маань ном л их уншдагхүмүүс. Аавын бор номын шүүгээ миний бага насны хамгийн сайхан дурсамж юм. Хожим том болоод Б.Явуухулан гуайнх, Г.Нямдорж гуайнх, Ц.Хасбаатар гуайнх яг л тийм шүүгээтэйг хараад Дарханаас тэр шүүгээгээ авчраад гэртээ тавьчихсан/инээв/. Тэр үеийн сэхээтнүүд бүгд л тийм шүүгээ авч тавьсан бололтой. Нимгэн зузаан нийлсэн 800-аад ном элбэг багтчихдаг юм. Дүү бид хоёр хүүхэд байхдаа тоолж байсан л даа. Аав маань намайг долоон настайд “Миний охин энэ шүүгээн доторх номыг бүгдийг нь уншчихвал их сайн хүн болно доо” гэсэн. Би зургадугаар ангид орох жилээ тэр шүүгээн доторх номоо дуусгасан.

-Таныхаар авьяас гэж юу вэ?
-Надад ахадсан асуулт юм аа.

-Таныг гурван жил гэрээсээ гарахгүй бичиж туурвиж байсан гэдэг. Төсөөлшгүй санагдах юм?
-Гурав биш ээ, дөрвөн жил/инээв/.

-Гадаад ертөнцтэй харьцахгүй байна гэдэг хүмүүсийн тэвчиигүй ганцаардал. Магадгүй энэ нь зөвхөн яруу найрагчдаас, чухам Л.ӨлзиЙтегсөөс л гарах араншин байх?
-Олны дунд байгаа мөртлөө мартагдсан гэмээр хүн байхад, олны хөлөөс хол орчин нөхцөлд амьдарч буй атлаа хүмүүсийн яг дунд нь байж байдаг хүн бий ш дээ. Миний хувьд бол олон найзтай. Бүр залхмаар олон. Гэхдээ тэр олон найзынхаа дунд байхдаа л би гэртээ ганцаархнаа сууж байхаасаа илүү ганцаардлыг мэдэрдэг байж болно ш дээ. Гэртээ ганцаараа үедээ ихэвчлэн юм бичдэг.  Бичнэ гэдэг миний л хувьд амьдралын дунд, хүмүүсийн дунд байна гэсэн үг. Гэтэл өчнөөн сайхан нөхдийнхөө дунд инээгээд сууж байхдаа бусдаас ялгаатай ямар нэгэн шинжээ хэтэрхий тод мэдэрч, жинхэнээсээ ганцаардах шиг болох үе бий ш дээ. Ганцаардал гэдэг хэтэрхий өргөн утгатай. Аа, гэртээ суух гэдэг үгийн тухайд бол… Зүгээр л, миний сонгож авсан, амьдралын хэв маяг минь энэ юм. Өдөр болгон 7 цагт босоод 9 цагт ажилдаа очоод, орой 17 цагт ирээд… Ийм хэв маяг нэг л таалагддаггүй. Ер нь бол бие даасан гэх юмуу.Иймэрхүү амьдралд дургүй хүн цөөхөн байх аа. Тийм боломж байна уу, үгүй юу гэдэг дээр л асуудал гарна уу гэхээс биш. Монголын зураач нар жишээлбэл, ихэнх нь ийм хэлбэрийн амьдралтай ш дээ. Тэр дөрвөн жилд чинь би юм бичээд л суугаад байгаагүй юмаа, өөр их олон зүйлийг гэрээс гаралгүйгээр хийж байсан.
-Таны зиндааны эмэгтэйд байнгын хэрэглэдэг брэнд, сонгосон фирм байх нь мэдээж. Та хувцасны сонголтоо хаанаас хийдэг вэ?
-Би яахав дээ, дураараа, заримдаа маш хурц, үнэтэй юм өмсөнө, заримдаа хэн ч тоож харахааргүй хувцасладаг. Брэнд, фирм мэтэд онцгой ач холбогдол өгдөггүй ээ. Миний хувьд иймэрхүү зүйл ёстой юу ч биш. Брэндийн хувцсаараа хүүхнүүдээс ялгарах биш, бараг өөрөө л брэнд байвал сайхан хэрэг.

-Та стрессээ яаж тайлдаг вэ? Танай гэр бүл ер нь спортод хэр их цаг зарцуулдаг вэ?  
-Хүүгийнхээ ухуулгаар хөлбөмбөг, бөх, сумог овоо ойлгодог болоод байгаа. Спортыг биеийн хүч ихтэй, ухаан муутай хүмүүсийн ажил гэж боддог байсандаа одоо их ичдэг ээ. Спорт ч бас л уран зохиол шиг мэдрэмж шаарддаг, тэсвэр тэвчээр, сэтгэлийн хүч шалгасан, хүний төрөлх зан чанарыг тодотгон харуулдаг зүйл юм билээ. Сумогийн Дагвадоржид зориулаад манайхан гэрээрээ тарни зохиосон байсан. Дагвадоржийг гараад ирэнгүүт бид гэрээрээ “Дав-с дав-с” гэж шившинэ. Өрсөлдагчийг нь дэлгэцээр харуулмагц бүгдээрээ “уна-с уна-с” гээд үлгэрийн кинонд гардаг шиг үлээж тарниддаг байлаа/инээв/.
 -Тань шиг мэдрэмж өндөр бүсгүйн үнэт эдлэлийн сонголтыг сонирхмоор байна?
-Би дэгжин биш ш дээ. Үнэт эдлэлд ч тийм сонирхолтой биш. Намайг элдэв чимэг зүүлт хэрэглэхгүй болохоор “байхгүй биз” гэж боддог юм уу, хүмүүс их бэлэглэнэ ээ, ёстой хөгжилтэй. Нэг Солонгос яруу найрагч надад долоон өөр хайрцагтай долоон ээмэг бөгж бэлэглэсэн. Даваа, мягмар, лхагва гээд солиод зүүнэ гэсэн. Ер нь ээмэг, бөгж, бугуйвч зүүдэггүй гэж хэлсэнд их гайхаж байна лээ. Настай хүмүүс “муу ёр” гээд зэмлээд байхаар нь ээмэг зүүх болсон. Ихэнхдээ л хэрэглэхгүй дээ. Зөвхөн хүзүүний зүүлт хэрэглэдэг. Нэг америк яруу найрагч сая эааны ясан зүүлт бэлэглэсэн. Навчны тухай их бичдэг гээд нэг эгч алтаар урласан навч, бас нөхрийн маань найз чулуун навч гээд голцуу шүлэгтэй холбоотой дүрслэл бүхий бэлэг өгдөг. Ур ухаан шингэсэн, содондуу эсвэл маш энгийн примитив маягийн хүзүүний зүүлт байвал худалдаад авчихна шүү.
-Нөхөр        тань бэлэглэдэггүй юу?  
-Бэлэглэлгүй яахав. Зүүдэггүйг мэдсээр байж энд тэндээс аваад л ирдэг юм. Тэдгээрийг нь хэрэглэхгүй болохоор “голоод байна” л гэж бодоод байсан шиг билээ. Ийш тийш явах болгондоо л аачраад л байсан. Тэгээд нэг жигтэйхэн үнэтэй зүүлт бэлэглэхдээ “За энийг л зүүхгүй бол дахиж бэлэг өгөхгүй шүү” гэсэн. Гэтэл тэрийг нь ч одоо зүүхгүй л байгаа/инээв/. Мартчихдаг юм. Хүний сонирхол хүртэл орчноосоо өөр  төлөвшдөг бололтой. Манай ээж гоёх гангалах сонирхол багатай, будаг шунх огт хэрэглэдэггүй, барагтай юм хараад дуу алдан шагшиж, бахаддаггүй. Эдийн чанар чансааг сайн мэддэг ч хорхойсоод байхгүй. Зовлон жаргалын өмнө үргэлж тогтуун. Хүүхэд байхад миньхамаг л цалингаараа тэр үеийн Зөвлөлтийн сэтгүүлүүдийг захиалж, бидэнд байнга гоё гоё ном өгдөг сөн. Одоо ч зэжээрээ ном авахуулалгүй удчихжээ. Санаж         байгаагаар. Маркөсийн “Зуун жилийн ганцаардал”-ыг хамгийн сүүлд авч өгсөн юм байна. Би ахлах ангид байлуу даа.Ээж минь залуудаа бусадтай адил хувцасласан ч үеийнхээ авгай хүүхнүүдээс нэг л өөр, дээгүүр харагддаг сан. Ер нь эмэгтэй хүн огт чимэг зүүлт хэрэглээгүй үедээ л харц булаах чадвартай байвал… Дуу хоолой, инээмсэглэл, намба төрх, үг яриа гээд л жинхэнэ үнэ цэнэтэй зүйлээрээ гоёуштай. Харц татах, бусдаас ялгаруулах зүйлийг худалдан авч биш, өөрийнхөө дотроос гарган ирж үзүүлж чадахад л сайхан хүүхнүүдиййн нууц оршдог байх. Ээмэг бөгж яахав дээ, зохиомол зүйл ш дээ.
-Таны нөхөр ноён Г.Аюурзаныг мэдэхгүй хүн ховор. Яруу найрагчид гэр бүл болох нь ховор юм шиг. Та хоёрыг яруу найрагч хүнд л байх нандин, соргог мэдрэмж холбосон юм болов уу? Түүний юу нь таны сэтгэлийг татсан юм бол?
-Аюурыг олны танил гэж би лав боддоггүй. Үнэхээр тэгж боддоггүй юм. Хааяа гудамжинд явж байхад хүмүүс ирээд гарын үсгийг нь авахаар миний. Инээд хүрээд байдаг. Намайг ганц хоөр хүн танихаар ч баярлаад байдаггүй. Найзууд маань намайг шинэ хүнд танилцуулахдаа яруу найрагч, зохиолч энэ тэр гээд хэлэхээр нь дотроо дургүйцдэг юм. Тэртээ тэргүй уран зохиолд дуртайчууд нь овоо мэдээд байдаг уран зохиолд дургүй хүмүүст нь бол өөрийтөө таниулах гэх хэрэг байхгүй ш дээ.
-Та ер нь эрчүүдийг ямар нүдээр хардаг вэ?
-Духан дээрх,  гурав дахь нүдээрээ хардаг. Миний энэ чёлкны цаана нэг нүд бий. Түүнийгээ нуугаад үсээ унжуулчихдаг юм/инээв/.
-Та миний асуултад хошигнолгүй юу гэж хариулах бол гэж үнэхээр сонирхож байна? –
- Мэдрэмжтэй, уужуу сэтгэлтэй,зоримог эрэгтэйчүүд сайхан санагддаг.
-Таны  хүрээнийхэн чинь нөхрөөсөө хрл тасархай мэдрэмжтэй, авъяаслаг найрагч гэх юм билээ. Гэр бүлд эмэгтэй хүн эрээсээ давуу байхын зовлон, сөрөг үр дагавар их гэдэг. Та үүнийг мэдэрдэг үү?      
        
-Сөрөг үр дагавар асар их ш дээ/йнээв/. Хүн бүх юманд шударга хандах ёстой. Би Аюурзанаас илүү биш. Юмыг бодитой, эрүүл саруулаар харж дүгнэх чадвар хүнд заавал      байх ёстой юм. Аюурын  шүлэг  ч хэцүү. Номуудыг нь уншиж байтал огт өөр шинэ эохиолын санаа надад төрдөг. Цуурайтах чадвар сайтай гэсэн үг. Нэг л хялбар, хөнгөхөөн хүүрнээд ярьчихсан юм шиг атлаа цаанаа нэг барьцтай. Сэтгэл татан хөтлөх, ховсдох, уншигчиддаа сэтгэх боломж олгох чадвар өндөртэй. Романууд нь сайтар төлөвлөгдсөн учир ягштал хийгдсэн, хар үгээр бол дээд зэргээр зохион байгуулагдаж чадсан гэх юм уу. Шүлэг зохиол бичигдэх тэр хүндхэн үйл явцыг би бага сага гадарлана аа. Тийм болохоор хүүрнэл зохиолын           төрөл өөр Аюуртай ярих болоогүй байгаагаа мэднэ. Ер нь романы төрөлд эмэгтэйчүүд эрчүүдийн өмнө гишгээгүй л байна. Дэлхийн утга эохиолын түүх хэлээд байна ш дээ. Зүгээр, дундаж сайн романыг бол нэлээн дээгүүр түвшний хүүхнүүд биччихнэ. Гэвч жинхэнэ, дээд классын романыг бол мөдгүй дээ. Бараагүй л юм билээ. Яруу найраг бол өөр. Тэдний гүнзгий мэдрэмж, нарийн ухаанаас. содон шинэ сэтгэлгээнүүд төрдөг. Миний нөхөр болохоор л өөрийнхөө дээр тавиад байгаа юм биш. Би уран зохиолын хүн. Хүндэтгэдэг зүйлдээ хэн ч үнэнч хандахыг эрхэмлэдэг.
-”Сохор” гэдэг өгүүллэгийг тань уншиж байсан.  Утга санаа нь таны гоо сайхны ойлголт, гоо сайханд өгөх үнэлэмж гэж ойлгож болох уу?            
- Гоо сайхан гэдэг хэтэрхий өргөн ойлголт юм аа. Бараг үнэндээ сонинд тийм ч тохиромжтой биш яриа. “Сохор” бол “Нүдний шилэнд үлдсэн зургууд”номын доторх нэг өгүүллэг. Гоо сайхны тухай ойлголт төсөөлөл маань миний бүх шүлгэнд байгаа.
-    Таны ном гадаадад хэвлэгддэг. Орчуулга нь эх хэл шигээ сэтгэлд хүртэл бууж чаддаг уу?
-    Ямар юмныхаа гадаад харилцаа байх вэ. Би өөрөө нэг ч удаа хөөцөлдөөд явж үзээгүй. Голчлон Монгол судлаачдаар дамжин орчуулагддаг юм билээ. Бас энд амьдарч байсан Монгол хэлтэй гадныхан санаандгүй номыг минь үзчихдэг болтой юм. Хэнтийн Цэнхэрмандалд гурван жил амьдараад буцсан монгол хэлтэй нэг эмэгтэй миний “Тэнгэрт ургадаг модод” номыг уншиж, тэгээд л дотроос нь шүлэг орчуулаад америкийн яруу найргийн сэтгүүлд илгээсэнд хэвлэчихэж. Би тэр америк бүсгүйтэй нэг ч уулзаагүй. Унгарын элчин сайд байсан нэгэн эрхэм, манай орчуулагч Ганболдын хамтаар Монголын яруу найргийн антологийг мажар хэлээр гаргасан байна лээ. Тэнд Урианхай ах, Аюур бид гурвын их олон шүлэг орчихож. Өөр бусад манай яруу найрагчид ч байна лээ. Мөн Сөүлийн “Азийн яруу найраг” гэдэг бас нэгэн ном-сэтгүүлийн газраас Аюур бид хоёрыг сэтгүүлийнхээ редакцийн олон улсын зөвлөлийн гишүүнээр ажиллах санал тавьсныг нь зөвшөөрсөн. Тэр сэттүүлийн газраас Японы яруу найрагч эмэгтэйн номыг солонгос хэлээр гаргаж л дээ. Дараа нь миний номыг тэр цувралаар хэвлэх тухай ярьж байсан. Энэ мэтээр л арав орчим хэлээр орчуулагдчихсан. Муу хүний заяа завагт гэгчээр….
-Та хоёрын ном тэгвэл нэг зэрэг солонгос хэлээр гараад хардах хүмүүс байна биз?
-Уран зохиолд арын хаалга гэж байхгүй. Бидэнд бүгдээрэнд маань гадаад ертөнц нээлттэй. Чинагийн Галсан гуайгаас эхлээд дэлхийд данстай болчихсон, мань мэтийг нь бараадахгүй олон номоо гадаадад гаргачихсан улс байж л байна. Ер нь манай дэлхийн хаана ч үнэлүүлэх яруу найрагч цөөнгүй шүү.
-Зохиолчдыг дотроо их хэрүүлтэй байдаг мэтээр хүмүүс ярьдаг?
-Яг дотроо бол тийм биш. Тийм байдаг мэтээр нийтэд ойлгуулаад явдаг хоёр гуравхан хүн л бий. Аягатай цөцгийнд хоёр ялаа уначихад тэр цөцгий бүхэлдээ муухай мэт санагддаг даа. Түүнтэй л адил. Ер нь бол шагнал гэдэг. Сонин  юмнаас л аар саар хэрүүл үүсдэг юм байна лээ. Шагналд хорхойсно гэдэг хүний өчүүхэн чанар ш дээ. Зохиолч хүнд бол огт баймгүй зан. Зохиолчид бйд уран бүтээлийн хувьд төдийгүй нийгмийн үзэл санааны хувьд их хоцрогдмол байна.
-Та хоёр гэртээ уран бүтээлээ туурвидаг. Тийм ч учраас гэр орны тав тух танай гэр бүлийн хувьд чухал зүйлсийн нэг байх. Гэр орныхоо тохижилтод хэн нь илүү: санаа тавьдаг вэ?
-Санаа тавихдаа тулвал хоөулаа анхаардаг Санаа тавихгүйгээ тулвал хэн хэн нь л орхичихдог.
-Яруу найрагчид гэр орны ажил, ахуйн асуудалтайгаа хэт хутгалдахаар уран бүтээлийн           чанар чансаанд сөргөөр нөлөөлдөг гэж сонсож байсан. Таны хувьд гэр орны ажилд туслах гэрийн туслагч байдаг уу? Та ер нь хэр сайн гэрийн эзэгтэй, ээж вэ?
-Гэрийн ажил уран бүтээлийн чансаанд нөлөөлдөг гэеэл түүн шиг худлаа юм байхгүй. Нийгмийн ажил, гэрийн ажил хоёрт гойдын ялгаа байхгүй. Хоёулаал хэцүүгээ тулбал хэцүү, хялбар үедээ хялбар. Харин сэтгэлийн зовлон жаргал уран бүтээлд заавал нөлөөлнө. Гэр бүлийн ачаа дарамтаас, амьдралаас эугтах арга хэнд ч байхгүй ш дээ. Би сайн эхнэр боловч, тааруу ээж. Хүүхдийнхээ хойноос байнга анхаараад л, багш нартай нь тогтмол уулзаад л, дүнг нь шалгаад байдагтүй. Сургуулиар нь ч бараг очдоггүй. Хүүхэд гэдэг тэжээвэр амьтан биш ээ. Тэгтэл бөөцийлөх хэрэггүй гэсэн үзэлтэй. Амьдралынх нь тайван амгалан орчинг л зөв бүрдүүлж өгье гэж боддог. Түүнээс биш арван янз хоол хийж өгөөд, хүссэн болгоныг нь авч өгөөд байдаггүй. Бусад хүүхдээс эдлэл хэрэглэлээрээ биш, өөрийн гэсэн төлөвшил, хүмүүжлээрээ ялгардаг байгаасай л гэж хүснэ. Гэхдээ өөрийгөө бол ээжийн хувьд үргэлж голж, дотроо санаа зовж явдаг.
-Таны уран бүтээлээс дорны гоо сайхан нэвт үнэртдэг. Жартгар нүд, урт хүзүү, уян налархай хөдөлгөөн гээд л. Таниас ч тийм стиль харагддаг. Сайхан эмэгтэйн тухай тань шиг мэдрэмжтэй бүсгүйгээс асуухгүй өнгөрч чадахгүй нь?
-Би царай муутай ш дээ. Номууд маань л надад бусдын хүндлэлийг авчирдаг болохоос. Сайхан эмэгтэй гэнгүүт нь сая надад найзууд минь санаанд ороод ирлээ. Зураач Жалхаажавын Мөнхцэцэгийг мэднэ биз дээ? Одоо Балданхажидлин хийдийн тэргүүн, урьд нь зураач байсан Хажидмаа гэж эмэгтэйг таних уу? Энэ хоёр шиг авъяастай даруу, гүнзгий, ер бусын дотоод ертөнцтэй эмэгтэйчүүд ховор. Зураач Төгс-Оюун эгчтэй манайх хөрш юм. Төгсөө эгч зургууд шигээ нарлаг, хүүхдэрхэг, юм бүхнийг хийж чаддаг, гайхалтай өөдрөг хүн. II эмнэлгийн орлогч дарга байсан Өлзийбүрэн гээд нэг эгч бий. Боловсролтой, ухаантай эгч. Хүүхэд байхдаа уран зохиолын багш Лхагважавыгаа шүтдэг байсан. Үггүйгээр бүгдийг хэлдэг, захиралгүйгээр бүгдийг захирч чаддаг. Цаанаа л нэг хүчтэй. Бас яруу найрагч Батцэцэг эгчийг шүлгээ уншиж байхыг нь хүүхэд байхдаа харснаа мартдаггүй. Сэтгэл татам түвшин амгалан, маш энгийн. Сайхан эмэгтэйн тухай ойлголт маань иймэрхүү. Загвар өмсөгчдийн маяг ийн, нийтээр хүлээй зөвшөөрөгдсөн гадаад гоо сайхныг ч таашаадаг. Гоё охидыг харах дуртай. Гудамжинд гоё хүүхэнтэй зөрөхөөр дагаад гоё болчих шиг санагддаг юм. Утаатай Улаанбаатарыг чимж байгаа ганц гэрэл гэгээ нь өсч яваа, залуухан царайлаг монгол охид маань л юм шив дээ. Сайхан зүйл гэдэг чинь цэнгэг агаар л гэсэн үг.
-Та чөлөөт цагаа яаж өнгөрөөдөг вэ? Найз хүүхнүүдтэйгээ вино шимж суухдаа алийг нь онцолдог вэ?
-Миний амьдрал тэр чигээрээ чөлөөт цаг. Эсвэл тэр чигээрээ ажил. Би амарч байхдаа ажлаа бодож,найз хүүхнүүдтэигээ ярьж суухдаа ч ажлаа хийж байдаг. Хүнтэй ярьж байхдаа “Энэ хэсгийг номондоо ашиглавал зүгээр юм” гэх юм уу, найз бүсгүйгээ зовлонгоо яриад уйлж байхад нь “Яг энэ хэсгийг өгүүллэгийн диалог, эсвэл шүлэг болгон            ашиглавал гоё болно доо” гэж гялсхийтэл бодоод авах жишээтэй. Уншигчдын захидлыг анхааралтай уншдаг. Зохиол болгоод болоасруулчихмаар сонин сонин захиа ч ирнэ. Тиймээс ухаалаг уншигчидтайгаа харьцаатай байдаг. Миний “Рауль Рауль хоер” гээд нэг өгүүллэг бий. Тэр өгүүллэгийг л гэхэд дүүгийнхээ урах гэж байсан өдрийн тэмдэглэл  болон миний оюутан цагийн сайн найз “Шөнийн галт тэрэг” хамтлагийн гитарчин Төгөлдөрийн бичсэн хоёр хуудас зүйлд тулгуурлан бичсэн юм. Гоё диалог, гоё санаа, гоё хэсэг, тэр ч байтугай ганцхан сонин үгнээс өдөөгдөн бүтэн шүлэг төрдөг. Чөлөөт цаг гаж миний хувьд бусдын яриаг сонсохыг хэлдэг юм аа. Дарсны тухайд хуурай, улаан винонд дуртай.
-Эмэгтэй хүний хувьд үр хүүхэд төрүүлж жинхэнэ эмэгтэй хүн болдог гэдэг. Анх ээж болж байсан үеэ дурсахгүй юу? Танд тэр үед ямар мэдрэмж төрж байсэн бэ?
-Бр нь уран бүтээлч хүн гэхээрээ бусдаас онцгой, ер бусын сондгой байх ёстой юм шиг ойлголт байдаг юм шигээ. Би бусад хүмүүсийн адил жирийн л эмэгтэй, эх хүн, эгч, айлын эрх охин. Ямар ч хүн эхлээд өөрийгөө хүн гэдгээ маш сайн мэдэх, ойлгох ёстой гэж би боддог. Хүн төрүүлнэ гэдэг гайхамшигтай. Анх хүүхдээ төрүүлчихээд би зөвхөн хүүхдээ л бодож байсан. Миний ертөнц, амьдрал тэр байсан. Тэр уран бүтээл, нөхөр бүгд 2-рт тавигдаж байсан. Зарим хүүхнүүд би хэрвээ ийм олон хүүхэд төрүүлээгүй бол үүнээс ихииг хийх байсан гэж ярихийг би сонсож байсан. Би үүний эсрэг байдаг. Хүн энэ амьдралд хийх ёстой зүйл, өөрт оногдсон үүргээ биелүүлэх ёстой. Эмэгтэй хүн хүүхэд төрүүлээд хажуугаар нь ажлаа амжуулж байвал жинхэнэ хүчирхэг эмэгтэй. Хүүхэд төрүүлэх, гэр орны ажил хийх чинь эмэгтэй хүнд оногдсон ажил шүү дээ. Анх төрөхдөө л тийм хувь төөрөгтэй төрсөн. Тийм ч учраас эмэгтэй хүн гэж эрээс нь ялгасан байх. Шүлгээ бичиж байхад нөхөр маань орж ирвэл би шууд л босоод хоолыг нь хийж өгдөг. Ер нь би жендерийн тал дээр хуучинсаг үзэлтэй хүн. Амьдралд ч уран бүтээлд ч “женственный” байхыг хүсдэг. Гэхдээ “женственный” гэхээр өдөр болгон маникюр хийгээд,моодны ертөнцийн тусгалт гэдэг шиг гадаад үзэмж биш. Дотоод сэтгэлээрээ эмэгтэйлэг байх тухай асуудал.
-Хайр дурлалын талаарх таны бодлыг сонирхмоор санагдлаа. Хүмүүс бие биенээ үнэнчээр хайрлаад, тэр хайрандаа аз жаргалтай, түүнээсээ кайф авч амьдарч яагаад болдоггүй юм бол гэх бодол төрдөг л дөр. Одооны залуус хайр сэтгэлдээ үнэнч, нандин хандаж чадахгүй болсон гэдэгтэй та санал нийлэх үү?         
-Хайр сэтгэл бол хүний  хамгийн тод мөн чанар. Үнэнч хайр сэтгэл байдаг гэдэгт би итгэдэг. Итгэсээр л үхэх байх. Хайрандаа үнэнч байна гэдэг хүний хамгийн гайхамшигтай чанар байх. Манайхан сүүлийн үед, барууны маягийн хайр сэтгэлээр амьдрах болсон юм шиг. Барууны маягийн амьдралын хэв маяг гэвэл илүү зохих юм уу. Замбараагүй сексийн амьдрал, хамтран амьдрах гээд л. Ер нь эмэгтэй хүн ч биш, бүгд биеэ үнэлдэг болсон цаг щүү дээ. Ийм янхан сэтгэлгээ зөвхөн хайр дурлалын харилцаанд ч биш бүх зүйл дээр байгаа. Аливаа зүйлд ажилдаа ч үнэнч биш байх нь янхан сэтгэлгээ шүү дээ. Энэ араншин зөвхөн одооны залууст ч биш өмнөх үед ч байсан. Ер нь би одооны залууст гэж хэлэх дуртай биш. Эртний Грект ч одооны хүүхдүүд гэж ярьдаг байсан гэдэг. Тийм болохоор энэ бол бүх цаг үед байдаг ойлголт. Нийгэм өөрчлөгдөж байгаагийн илрэл л дээ. Би ер нь одооны хүүхдүүдэд буруу өгөх дургүй. Харин ч тэд хүнд цаг үед амьдарч байна.
МОНГОЛЫН НЭГ ӨДӨР.- 2011 ОН.- №10.- 1, 5-Р НҮҮР.

No comments:

Post a Comment