-Үсний тань засалт гоё зохих юм. Арван хэдэн жилийн өмнө телевизээр гарахдаа яг л ийм үстэй байсан?
-Аа, энэ үү… Намайг дунд сургуулийн зургадугаар ангид байхад л эгч анх ингэж засаж өгсөн. Бараг 20 жил яг энэ хэвээрээ л байгаа юм. Эгч царай муутай дүүгээ хөөрхөн болгох гэж хичээсэн шиг байгаа юм. Хүүхэд байхдаа ч, хүүхэн болоод ч энэнээс өөр хэв маягт дурласангүй. Ер нь би гоо сайхны элдэв моод янзыг тэгтэл шохоорхоод байдаггүй. Гадаад байдал гэдэг миний хувьд тийм ч чухал зүйл биш дээ.
Friday, September 23, 2011
Г.Аюурзана:Дахин дахин эргэж уншдаг ном гэж надад байхгүй
Зохиолч, орчуулагч Гун-Аажавын Аюурзанатай ярилцлаа. Тэрээр хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн цолооор шагнагдсан юм.
Монголын топ 5 найрагч
Олхонуд Д.Баярхүү хэмээгч эрхэм “Цаг төр” сэтгүүлд бичсэн нийтлэлдээ “Урлаг, утга зохиол нь хөгжиж байгаа орон сөнөдөг” хэмээн айлджээ. Тэр эрхмийнхээр бол, манай урлаг, утга зохиол маш сайн түвшинд хүрчихээд, чухам түүнээс болоод л төр засгийн эрхэнд байгаа нөхөд маань мангуурч, хамаг хөрс шороогоо сэндийчиж гол мөрдөө ширгээж, авлига шуналд автаж, ард түмнээ туйлдуулаад байгаа бололтой юм аа.“Хүн мэдэхгүй юмныхаа дайсан” гэж нэг айхтар голч үг бий. Урлаг, утга зохиолыг мэргэжлийн түвшинд нь хардаг хүнд бол манай соёл урлаг улсаа сөнөөхөд хүртлээ айхтар хөгжсөн юм даанч байхгүй. Долоо хоног бүр нийтийн дууны шинэ хит гараад, орой бүр хошин шоу тоглогдоод, энд тэнд тайзны шүлэгчид концерт тоглоод байхаар Д.Баярхүү гуай урлагийн хөгжил оргилдоо хүрч байна гэж ойлгосон бололтой. Харамсалтай нь, доод масст зориулагдсан, мөнгөний шоу л олшроод байгаагаас биш, жинхэнэ урлаг маань ёстой л сөнөчихөөд байна. Тэгээд ч хэрэв зээ дээд урлаг маань хөгжиж байсан сан бол, юун улсынхаа нүүр царайг гутаах, харин ч сэндийлж хаясан газар шорооноос илүү Монголын нэрийг дэлхийд мандуулах байлаа.
Subscribe to:
Posts (Atom)